top of page

Аукцион бичгийн тайлал

  • May 3, 2016
  • 1 min read

Японоос орж ирж байгаа бүх машинууд аукционы үнэлгээгээр орж, түүнийхээ дагуу дуудлага худалдаанд дуудагддаг. Аукцион хийдэг хүмүүс нь олон жил энэ ажлыг хийсэн, өндөр мэргэжлийн чадварлаг, итгэлтэй хүмүүс байх бөгөөд бүх зүйлсийг яг зөв тодорхойлон хуудсыг бөглөдөг.

Аукционы хуудсыг япон хэл дээр тэмдэглэх бөгөөд нэмэлт мэдээллийг ханзаар бичиж оруулсан байх нь олонтаа. Ихэнх аукцион өөр өөрийн үнэлгээний системтэй байдаг учраас зарим нэгэн хүндрэлүүд гардаг. Гэхдээ НЭГ үндсэн баллын системийг ашигладаг тул тийм ч онцын зөрүү гардаггүй.

Toyota PRIUS 30 маркын автомашины аукцион бичиг дээр жишээ авъя.

1. Багцын дугаар

2. Кузовын төрөл

3. Хөдөлгүүрийн багтаамж

4. Автомашины түүх буюу ямар зорилгоор ашиглаж байсанг илэрхийлнэ. Хувийн хэрэглээнд гэдгийг хараар тодотгосон байна.( レンタ- нь түрээсийн зорилгоор ашиглаж байгааг харуулна.)

5. Аукционы тайлал

6. Үйлдвэрлэсэн он сар. Японы эзэн хааны он тооллоор тэмдэглэсэн энэ тохиолдолд 2009 оны 11 сар гэсэн байна

7. Модель , Кузовын төрөл буюу хаалганы тоо (манай жишээнд 5),

8. Загвар.

9. Гадаад үнэлгээ

10. Салоны үнэлгээ

11. Техникийн үзлэгийн хүчинтэй хугацаа дуусах он сар. Манай тохиолдолд 2016оны 11 сард дуусахаар байна.

12. Хайбрид гэсэн тэмдэглэгээ.

13. Суудлын тоо

14. Жин

1. Гүйлт км-р

2.

3. Хурдны хайрцагны төрөл

4.

5. Кондиционер. AC- энгийн кондиционер, AAC – автомат кондиционер

6. Нэмэлт тоног

7. Өнгө. Будганд орсон бол зураас тараад шинэ өнгийг тэмдэглэнэ. (будгийн код)

8. Хуудасны хүчинтэй хугацаа

9 үйлчилгээний тэмдэглэл

10. Арлын дугаар

11. Нэмэлт тоноглол

SR - люк

AW - хайлшин обуд

PS - гидро хүчлүүр

PW - цахилгаан шил өргөгч

TV - телевизор

LS - арьсан суудал

Зарим тэмдэглэгээг катаганагаар өгнө. Жишээ нь манай RVR хайлшин обудтай, жолооны хүчлүүртэй, аюулгүйн дэртэй, шил өргөгчтэй гэсэн байна.

12. Үнэлгээ өгсөн хүн өөрийн тайлбарыг бичнэ. Доод талд нь сөрөг талуудыг бичнэ.

13. Кузовын техникийн байдал Дугуйг нь дотор талд нь 5(сайн) хүртэлх оноогоор тэмдэглэнэ.


Comments


Featured Posts
Recent Posts
Archive
Search By Tags
Follow Us
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
  • Google+ Basic Square

Холбоо барих:

Утас: 89101188

www.BGcamera.shop

Хаяг: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум Орхоны 6-р баг ШИНЭ БОЛОР ТӨВИЙН 2 давхар

  • Twitter B&W
  • Facebook B&W
  • Google+ B&W
  • Instagram B&W
bottom of page